Москватай ПДХ системийн салбарын хамтын ажиллагаа нь  НАТО, Оросын хооронд шинэ бүлгийг  нээх боломж олгож байна гэж Германы канцлер Ангела Меркель  итгэл дүүрэн  мэдэгдлээ.  Тэрээр өнөөдөр будестагт үг хэлэхдээ, эвсэл Орос улсад Европын ПДХС байгуулахад оролцох саналыг  Орос-НАТО-гийн Лиссабонд болсон  ДХУ- ын үеэр   тавьсныг  дахин сануулав. Долоо хоногийн өмнө Ангела Меркель  Берлинд НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Рассмуссентэй уулзахдаа эвсэлийн ПДХ системийн асуудлаархи төлөвлөгөөний  чухлыг тэмдэглээд “эдгээр төлөвлөгөө нь хоёр талуудын сонирхолд нийцэж байгаа” гэдэгт       Орос улсыг ойлгоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.  Москва АНУ болон НАТО-гийн Европд ПДХ системийн эсрэг байр суурьтай байгаа, учир нь энэхүү төлөвлөгөө нь Орос улсын аюулгүй байдалд заналхийлж буй юм.