ШХАБ нь мэдэгдэхүйц амжилтуудад хүзрээд байгаа ч, туйлын дээд амжилтанд хүрэхэд нилээд хол байна. Чухамдаа ийм өгүүлбэрээр  “Известия” сонин Оросын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавровын Хятадад хийх айчлалд зориулсан  нийтлэлээ эхэлжээ. 5-р сарын 11- нд  Оросын ГХЯ- ны тэргүүн Сергей Лавров   ШХАБ- ын орнуудын ГХЯ- ны тэргүүн нарын  уулзалтанд оролцоно. Энэ бол 6-р сарын 6-7 ины өдрүүдэд Бээжин хотод болох тус байгууллагын гишүүн орнуудын сайд нарын сүүлчийн уулзалт байх юм. Энэхүү хуралдаан дээр  нэгдүгээр хүмүүсийн хэлэлцэх асуудплаар байр сууриа  эцэслэн нэгтгэж, баримт бичгүүдийн төслүүдийг боловсруулж дуусах ёстой юм. ШХАБ -ын  6-р сарын ДХУ  дээр 2013-2015 онуудад терроризм, сепаратизм болон экстремизмын  эсрэг  тэмцэхэд хамтран ажиллах хөтөлбөрүүдийг батлах юм. Мөн Сири, Хойд Солонгос болон Ираны асуудлуудыг авч хэлэлцэнэ.

ШХАБ нь хятадын шинжээчдийн дүгнэснээр,  нийтлэг ажмжилтанд хүрсэн ч гэлээ, туйлын дээд амжилтанд хүрэхэд хол байгаа аж. Одоо дэлхий ертөнцид   чухал өөрчлөлтүүд гарч байгаа бөгөөд  тус байгууллага өөрийн үйл ажиллагаандаа  тооцох ёстой гэж Хятадын олон улсын тулгамдсан  асуудлыг судлах хүрээлэнгийн ШХАБ –ыг судлах төвийн тэргүүн Чэнь Юйжуны сэтгэгдлийг “Известия” сонин нийтлэлдээ иш татжээ.  Түүний хэлсэнээр, бүс нутгийг бүхэлд нь болоод  орон тус бүрийг    үр ашигтай хөгжүүлэхийн тулд терроризмын эсрэг, мансууруулах бодисийн хууль бус наймаатай болон тогтвортой байдлын бусад заналхийлэлтэй  тэмцэх  шаардлагатай аж. Түүнчлэн, хятадын шинжээч удаан хугацааны  хүчин зүйлүүдийн тухай хэрхэвч мартаж болохгуй юм гээд, тухайлбал, Афганистан гэж онцлон тэмдэглэв.  Үүнийг Хтадын Төрийн зөвлөлийн хөгжлийн тулгамдсан асуудлын  судалгааны төвийн ажилтан Тянь Чуньшэний үзэж байгаагаар, ШХАБ-ын гишүүдэд  дэийн засгийн харилцан ажиллагааг гүнзгийрүүлэх дээр  хийх ажил зөндөө гэж бодож байна.

Москвагийн ОУХДС -ийн Зүүн- Азийн орнуудын  болон ШХАБ -ын  стратегийн тулгамдсан асуудлуудын төвийн  тэргүүн Сергей Лузянин бүхэлдээ хятадын мэргэжил нэгтнүүдийхээ үзэл бодлыг дэмжиж байна.  Түүний үзэж байгаагаар, ШХАБ нь аюулгүй байдлын салбарт илүү тодорхой болоод идэвхитэй ажиллаж байна.  Тус байгууллагын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны  хүрээнд   Төв Азид зөвлөлтийн үеэс хадгалагдаж ирсэн  орос хэлийг өргөн ашиглах болжээ.  Харин эдийн засгийн орон зайд, ялангуяа, олон талт хорших ажиллагааны салбарын   хувьд гэвэл нөгөө хоёртоо арай  хүрэхгүй байна.  Ийм маягийн  тэнцүү биш явдлыг Лузянин тус байгууллагын янз бүрийн “жин бүхий” улс орнуудыг нэгтгэж байгаа,   хялбар бус дэд бүтэцтэй холбоотой гэж үзэж байна.  Хамгийн чухал нь ШХАБ орон зай бүрдээ өөрийн  “хэрэгсэлүүрийн” цуглуулгыг ашигладаг бөгөөд үүгээрээ өөрийн нөлөөлөх улс-төрийн болон үйл ажиллагааныхаа боломжуудыг өргөжүүлж байна.

Тус байгууллага нь хөгжиж байгаа болон түүний  чадавхи их гэдэгт эргэлзээ үгүй юм. ШХАБ -ын  бодит үйл ажиллагаа нь түүний анх тунхагласан улс төрийн болон эдийн засгийн дэглэм дээр суурилсан   шудрага   ертөнцийг байгуулна   гэх  зорилтыг  нотлон харуулж байна гэж оросын шинжээч дүгнэж байна.