Хятад улс АНУ-ын санхуугийн зах зээлд байр сууриа өргөжүүлж эхэллээ. Оросын шинжээчид Холбооны хөрөнгийн системээс АНУ-ын банкыг худалдаж авах зөвшөөрэл хятадын том банканд өгсөн  явдлыг тэгж үнэлжээ. Industrial & Commercial Bank of China  Bank of East Asia U.S.A  америкийн банкыг худалдаж авах юм. Хятадын томоохон хоёр компани америкийн банкыг худалдан авахад оролцож мэднэ.

Холбооны хөрөнгийн систем  Bank of China-гийн салбарыг Чикагод, Agricultural Bank of China-гийн салбарыг Нью Йоркод байгуулахыг зөвшөөрчээ. Ер нь АНУ санхуугийн зах зээлдээ гадаадын этгээдийг гаргахыг эсэргүүцэж байгаад Оросын банкуудын холбооны ерөнхийлөгч Гарегин Тосунян «ОДХ» радиод өгсөн ярилцлагдаа анхаарлыг хандуулав. Тэр тусмаа дэлхийн тэргүүний эдийн засагтай улс болохын төлөө АНУ-тай өрсөлдэж байгаа Хятадын ур нөлөөг өргөжүүлэхэд тэгж  ханддаг. Бээжингээс хучит арга хэмжээ авсан гэж Гарегин Тосунян хэлээд: «Энэ нь алсын хараатай нөлөөгөө өргөжүүлэх бодлого мөн. Эдүгээ дэлхийг зэвсгээр биш эдийн засгийн замаар эзлэж болохыг Хятад аль хэдийнэ ойлгосон. Тус улс АНУ-ын санхуугийн хүрээнд нэвтэрч  өөр үйл явцад нөлөөлэх боломжтой болсон. Хятад нөлөөгөө өргөжүүлэх бодлого Африк, Ази, Европт ч явуулж байна гэв.

Дэлхийн санхуугийн хямрал АНУ-ыг уян хатан бодлого баримт- лахад хүргэв. Бээжинд найр тавих шаардлага гарсанд Хятадын эсрэг улс төрийн хүчнийг итгүүлэх арга замыг олох хэрэгтэй. Үүний хамт АНУ Хятадын асар их хэмжээний алтвалютын нөөц дэлхийд шахалт үзүүлэх санхуугийн хөшүүрэг болсныг тоомсорлохгуй байж чадахгуй. НЕОКОН консалтингийн компанийн ерөнхийлөгч Михаил Хазин үүнд анхаарлыг хандуулан хэлэхдээ: «Хятад улс АНУ-д бараа тавараа нийлүүлэхтэй холбоотой асар их хэмжээний долларын нөөцтэй. АНУ томоохон эд хөрөнгөө Хятадад худалдахгуй байж чадахгуй. Тэгэхгүй бол Хятад АНУ-ын өрийн үнэт цаасыг худалдан авахаас татгалзаж мэднэ. Тэгвэл энэ нь АНУ-ын төсөв, санхуугийн системд хүчтэй цохилт өгөх юм. Хятадаас улам хучтэй нөлөө үзүүлэх  боллоо. Тус улс  үүнийг америкийн банкны системийг оролцуулан бараг бух салбарт хүүль ёсоор батлахыг шаардаж байна. Хятад янз бурийн чиглэлээр ур нөлөөгөө өргөжүүлэх бодлого цаашид явуулна. АНУ-аас татгалзах шалтгаан багассан гэж бодож байна» гэлээ

Саяхан Хятадын Синопек нефть химийн корпораци америкийн зах зээлд гарсан явдал дээрх дүгнэлтийг батлаж байна. Энэ оны 4-р сарын сүүлээр тус корпораци АНУ-д Devon америкийн  эрчим хүчний  компанийн таван төслийн хүрээнд эд хөрөнгийн нэг хэсгийг худалдан авах хэлэлцээр байгуулжээ.»Синопек»-ийн охин компани- Хятадын нефтийн орд газруудын хайгуул хийж эзэмших олон улсын компани Вайоминг, Миссисипи, Огайо, Мичиган, Алабам  муж улсуудад «Devon» занарын орд газрыг 2,44 тэрбум доллароор худалдан авчээ.Энэ нь нефть хийн бизнесийг АНУ-д нээх гэсэн «Синопек» компанийн анхны оролдлого билээ.

Үүний өмнө тус компании 2,2 тэрбүм доллароор канадын зах зээлд гарсан билээ. «Daylight Energy» тууний тунш болов. Канадын зах зээл хятадын капиталд саяхан болтол бүрэн хаалттай байсан юм.