Японы Pioneer  корпорац автомашины нүүрний шилэнд хөдөлгөөний  чиглэлийн мэдээллийг дамжуулах зүг чиг тодорхойлогчийг боловсруулжээ.  Компаний төлөөлөгчийн уламжилснаар, шинэ бүтээл нь нимгэн,  өнгөгүй  пластик гөлөм байх бөгөөд лазерын туслалцаатай дүрсийг дамжуулах аж.  Уг гөлмийг автомашины  жолоочийн суудлын өмнөх нүүрний шилэнд бэхлэх юм. Уг чиглүүлэгчийн тусламжтай жолооч  замаас анхаарлаа салгахгуйгээр чиглэлээ лавлах боломжтой юм.   Аюулгүй байдлын үүднээс зүг чиглүүлэгч нь маш хялбар хийгджээ.  Шинэ бүтээл  хамгийн шаардлагатай мэдээллийг л дамжуулдаг.  Энэхүү бүтээл нь худалдаанд энэ оны 7 –р сард гарах бөгөөд 500 оричм долларын үнэтэй байх аж.