5-р сарын 9 нд нисгэгчтэй “Шэньчжоу-9” хөлгийг тойрог замд гаргахаар зориулагдсан Хятадын пуужин тээгч “Чанчжэн-2F” пуужинд шаардагдах туршилтуудыг явуулсны дараа “Цзюцюань” сансрын хөлгийн буудалд  хүргэжээ. Энэ тухай хятадын нисгэгчтэй сансрын хөтөлбөрийн албан   ёсны төлөөлөгч сэтгүүлчдэд уламжлав. Одоогийн байдлаар пуужинг хөөрөх талбай шаардлагатай тэстүүдийг явуулахаар  угсарч байна. Уг пуужин өмнөх “ Шэньчжоу -8” нисгэгчгүй хөлгийг тойргийн замд гаргасан “Чанчжен -2 F” пуужингаас  ялгаатай  нь илүү аюулгүй болон боловсронгуй болсон аж.  Түүний ярьснаар,  “Шэнчжоу-9” сансрын хөлгийн системийг хөөргөхөөр бэлтгэж байгаа төдийгүй  2011 оны 9 –р сард хөөргөсөн “Тяньгун-1”  сансрын модультай  залгахаар төлөвөлж байна. Энэ бол  Хятадын сансрын түүхэнд нисэгчтэй сансрын хөлөг сансрын бусад объекттэй залгагдах  анхных  болох юм.-8"жин өмнөх нисгэгчгүй уламжлав. агнуулын хэсэг байрлаж байсн   Нислэгийн тов одоогоор тодорхойгүй  байна.