Пүрэв гаригт Сирийн нийслэл Дамаскад гарсан халдлагын улмаас 24 энгийн номхон иргэд нэрвэгдэж, 70 орчим хүн шархаджээ. Энэ тухай сүйрэл гарсан газар дээр ажиллаж байсан сирийн хүчний байгууллагын ажилтантай нэрийг нь мэдээлэхгүй үүднээс тохиролцон  РИА-Новости уламжилжээ. Хүчний байгууллагын  нэрвэгдсэн  ажилтануудын тоо баримт хараахан ирээгүй байна.  Сирийн төрийн  телевиз пүрэв гаригийн өглөө  Дамаскад  хоёр дэлбэрэлт гарсан тухай мэдээг бататгасан. Урьдчилсан мэдээгээр аль-Каззаз дүүргийн тусгай албаныхны байрны орчимд зогсож байсан хоёр  машин дэлбэрчээ. Тэр машинуудыг  минжүүлсэн байсан аж. Алан хядах ажиллагаа Сирийн цэргийн тагнуулын хэсэг байрлаж байсан цогцолбор барилгаас холгүй болжээ. Төрийн ХМХ-үүд  босогчдыг алан хядах ажиллагааг зохион байгуулсанд  буруутгав. Үүнд сөрөг хүчнийхэн Кофи Аннаны төлөвлөгөөний дагуу хүлэээсэн үүргээ няцан пүрэв гаригийн шөнө Хомс хотын  бөмбөгдөлтөө сэргээжээ.  Лхагва гаригт Сирийн баруун -өмнө хэсгийн  Дераа хот руу чиглэж явсан  ажиглагчид болон сэтгүүлчдийн  цувааг  хоёр удаа дэлбэлжээ.