Сирид гал зогсоох дэглэмийг ажиглах НУБ-ын норвегийн генерал Роберт Муд тэргүүтэй хэсэг ажилтан өнөө өглөө хүчтэй дэлбэрэлт хоёр удаа үйлдсэн Дамаскын хороололд очлоо. Террорын ажиллагааны уршгаар 29 хун амь үрэгдэж, 100 гаруй хүн шархджээ. НҮБ-ын цэргийн шинжээчдийн удирдагч  сөргөлдөн тэмцэлдэж буй хүчнүүдэд хандан хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зосоохыг уриалжээ. Сири улсын байдлыг тогтворгуй болгох зорилго тавьсан хүчин тус улсад ажиллагаа явуулж байна хэмээн нэрд гарсан улс төр судлаач Бассам Абу Абдалла үзэж байна. Саудын Арави, Катар улсуудаас дэмжлэг авч байгаа террорын булгууд Сири улс ба иргэдийн аюулгуй байдалд заналхийлсэн учраас тэдгээртэй шийдвэртэй тэмцэх хэрэгтэй гэж тэрээр тэмдэглэн хэллээ.