Владимир Путин амлалтаа биелүүлэв. Соня охин Кремльд очлоо. Энэ өвөл ерөнхийлөгч Холбооны хүүхдийн хорт хавдрын судлалын клиникийн төв буюу өөрий нь хяналтын дор байгуулсан эмнэлгийн байгууллагад очоод энд байсан 7 настай өвчтөнд экскурси зохион байгуулах амлалт  өгсөн билээ.

Бяцхан Соня Хаан их буу, Хаан хонх, Соборная талбай, Аугаа их Иваны хонх зэрэг Москвагийн Кремлийн дурсгалыг зөвхөн номоос буюу телевизээр үзсэн билээ. Харин одоо нүдээрээ үзсэн байна. Соня болон түүний эх эцэгт зориулж тусгай экскурсийг зохион байгуулжээ.Дараа нь Владимир Путин тэднийг Кремлийн их ордонд хүлээн авч уузав. Тэрээр цайлах үеэр Сонягийн сэтгэгдэл, биеийн байдлыг сонирхсон байна.

Владимир Путин Соня Пятница хоёр өнгөрсөн зүн Москвад хүүхдийн хорт хавдрын судлалын төвийг нээх үеэр танилцажээ. Соня бур 4 жил  аймшигт өвчин-хорт хавдартай тэмцэж байна. Путин Дима Рогачёвын нэрэмжит хүүхдийн клиникийг барих ажлыг ивээлдээ авсан билээ. Путин 12 настай Дима Рогачёвтой  танилцсныхаа дараа хорт хавдрын судлалын төвийг барихаар шийдвэрлэв. Кремль үзмээр байна гэж охин тэр үед хэлжээ. Путин 2012 оны 2-р сард хорт хавдрын судлалын төвд ахин очсон. Соня хүсэлтээ ахин илэрхийлэн дурдав:

 - Владимир Владимирович аа!Та надад Кремль үзүүлнэ гэж ноднин амласан шуу. Харин өнөө болтол очоогуй байна.

- Юм бүхэн хэвийн, бие сайн байвал 5-р сарын 9-нд Ялалтын баярын өдөр очоорой.

Владимир Путин амласнаа биелүүлж 5-р сарын 9-нд Ялалтын өдөр Соня болон түүний эцэг эхэд Кремлийг үзүүллээ. Охины бие дажгуй байна. 2008 онд чөмөг суулгах мэс засал хийлгэжээ. Гэвч охины биеэ мэс заслын уршийг бүрэн арилгаагуй учир нислэлийн эмч нарын ажиглалтад байна.

Дима Рогачёвын нэрэмжит Холбооны цус, хорт  хавдар, дархлалын судлалын клиникийн төв энэ оны 1-р сард өвчтөнүүдийг хүлээн авч эхлэв. Энэ оны эхний хагаст төв бүрэн хүчин чадлаараа ажиллаж 400 орчим өвчтөнийг хүлээж авах бололтой.Энд бяцхан өвчтөнүүдэд тохилог тухтай нөхцлийг бий болгосон. Тоглоомын танхим ба кино үзэх дурс бичлэгийн систем бухий тасаг бий.Эх эцэг нь эмнэлгийн тасагт төдийгүй сэхээн амьдруулах тасагт хүүхэдтэйгээ хамт байдаг. Түүнээс гадна эцэг эх нь  эмчилгээ хийлгэж байгаа хүүхэдтэйгээ хамт байх тусгай байр бий.