Индонезид Оросын Sukhoi SuperJet-100 нисэх онгоц сүйдсэн газарт амь үрэгдэгсдийн шарилуудыг олов. Гэвч хичнээн хун амь үрэгдсэн тухай одоогоор мэдээлээгүй байна. Өнөөдөр индонезийн десантын зургаан цэрэг урьд онгоцны хэмхэрхийг илрүүлсэн Салак нуруунд нисдэг тэрэгнээс буужээ. Өчигдөр Жакартад оросын онгоц үзүүлэн танилцуулах нислэг хийх үеэрээ радарын дэлгэцнээ тусгагдаж харагдахаа болив. Нисч гарснаас нь хойш 20 минут өнгөрсний дараа холбоо тасрав. SSJ-100 онгоц азийн зургаан орнуудаар үзүүлэн танилцуулах анхны аялал хийж байсан. Лавлаж тодруулсан тоо баримтуудаас харахад 50 орчим хүн  5 улсын иргэд тууний дотор оросын 8 игргэн онгоцонд байсан юм. Оросын бух иргэн сүйдсэн онгоцыг зохион бүтээж үйлдэврлэсэн «Сухой» компанийн ажилтнууд байсан юм. Оросын нисэх онгоц индонезийн Ява арлын баруун хэсэгт Салак нурууг мөргөжээ. Сүүлийн арван жилд энд бур долоон нисэх онгоц осолд орсныг «Жакарта пост» сонин тэмдэглэн бичжээ.