Хятадын эсрэг цуглан жагсаал хийхээр төлөвлөсэнтэй холбогдуулан аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авах нь зайлшгүй чухал гэж  БНХАУ-аас Филиппинд суугаа элчин сайдын яамнаас  иргэддээ анхааруулжээ. Манилд суугаа БНХАУ-ын элчин сайдын яамны албан ёсны сайтын сануулах бичигт энэ тухай өгүүлжээ. Түүнчлэн элчин сайдын яам өөрсдий нь сууж байгаа улсын хуулийг нарийн чанд даган мөрдөж, орон нутгийн оршин суугчидтай санал зөрөлдөөн үүсгэхээс сэрэмжлэхийг  хятадын иргэдээс шаардсан байна. Хятадын аялал жуулчлалын байгууллагуудын ажилтнууд  жуулчдыг Филиппин руу явуулахаас түдгэлзэв. Аялалын төлбөр төлсөн хүмүүст мөнгий нь буцааж өгэх тухай Хятадын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслууд уламжлан мэдээллээ. Өмнөд Хятадын тэнгисийн  хэдэн арлын тойронд маргаан үүсч, хоёр орны хоорндын хаирилцаа улам түгшүүртэй болж байна. Иймээс филиппиний идэвхтнүүд дэлхийн янз бүрийн оронд суугаа Хятадын төлөөлөгчдийн газруудын дэргэд эсэргүүцлийн арга хэмжээ зохион явуулахааар төлөвлөсэн юм.