Өнөөдөр Сирийн нийслэл Дамаскад хоёр дэлбэрэлт нэг зэрэг нижэгнэсэн тухай «Аль-Арабия» араб дундын телевизийн сувгаар мэдээллээ. Хохирол, хэлмэгдлийн тухай одоогоор мэдээлээгүй байна. Өчигдөр сирийн Дераа хотод ажиглагчдын сууж явсан машинуудын замд дэлбэрэлт бас хоёр удаа уйлдэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун эдгээр дэлбэрэлт үйлдснийг буруушаагаад хүч хэрэглэх ажиллагааг цаашид үргэлжлуулэх нь  Сирид иргэний дайн дэгдээх уршигтай болж мэдэхийг онцлов. Тэрээр НУБ-ын Еренхий Ассамблейд үг хэлж, « Сири ба бух бус нутагт аймшигт хор холбогдолтой болох иргэний дайнаас эмээж байна» гэв. Сири улсад хямрал нэг жилийн өмнө гарсан юм.