Сеул Пхеньянд хандан GPS системий нь хиймэл дагуулуудын дохиог дарахаас татгалзахыг уриалав. Юу гэвэл энэ нь агаарын нислэгүүдэд аюул үчрүүлж, хөлөг онгоцны хөдөлгөөнд саад болж байна. Өнөөдөр японы NHK телевизийн компаниос энэ тухай мэдээллээ. БНСолонгос улс «зөрчих ажиллагааг нэн даруй зогсоохыг» шаардсан захидал явуулах бодолтой байна гэж засгийн газрын мэдэгдэлд тэмдэглэжээ. Саад учруулах эх сурвалж хоёр Солонгос улсыг залгаж байгаа хилээс холгуй БНАСАУ-ын баруун-өмнөд Кэсон хот орчимд байгаа гэж Сеул үзэж байна. Дохиог дараж саад үчрүүлж байгааг анх удаа 4-р сарын 28-нд илрүүлжээ. Эдгээр саад тотгор эвдрэл, зөрчилд хүргэсэн тухай мэдээлэл ирээгүй.Учир нь  GPS системийн ажиллагаа тасалдсан нөхцөлд хөлөг, нисэх онгоцууд навигацийн нөөц системийг хэрэглэсэн гэж Өмнөд Солонгос тэмдэглэв.