ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Хятадад айлчлах үеэрээ зөвлөлтийн арми Хятадын зүүн-хойд нутгийг чөлөөлсэн түүхийн музейг нээх ёслолд оролцов. «Бид дэлхийн хоёрдугаар дайнд холбоотон байсан. Одоо ч бид Дэлхийн хоёрдугаар дайн дэгдээхэд хүргэсэн хэрэг явдлууд болон дайны ур дунг адилхан үнэлж байна. Энэ нь зарчмын хүвьд чухал юм. Юу гэвэл  орчин цагийн нөхцөлд туух, үнэнийг гуйвуулах гэсэн этгээд олон» гэж Лавров онцлов. Дурсгалын цогцолборыг нээсэн явдал Хятадын зүүн-хойд нутгийг чөлөөлөхийн төлөө амь үрэгдсэн зөвлөлтийн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэж байгаагийн илрэл юм гэж ОХУ-ын ГХ-ийн сайд тэмдэглэн хэлжээ.