Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжиж байгаа «Үндэсний эв нэгдэл» эвсэл Сирид парламентын сонгуульд итгэлтэй түрүүлж байна. Даваа гаригт болсон санал хураалтын бүрэн төгс үр дүнг хожим зарлана. Засгийн газрыг дэмжиж байгаа эвслийн нэр дэвшэгчид Ардын зөвлөлд дийлэнх олонхи суудал эзлэх тухай сирийн «Аль-Ватан» биеэ даасан сонин мэдээлэв. Түүнчлэн томоохон бизнес, элиттэй холбоотой биеэ даан нэр дэвшсэн хэсэг зүтгэлтэн парламентад бас сонгогдов. Өчигдөр сөрөг хүчин гал зогсоох хэлэлцээрийг бүдүүлгээр зөрчсөнийг энхийг сахиулагчид нүдээрээ үзсэн байна. Дераа хотод НУБ-ын ажиглагчдын автомашины цуваагийн эсрэг дэлбэрэлт нижэгнэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун дайралтыг буруушаагаад хүч хэрэглэх ажиллагааг зогсоож, ажиглагчидтай хамтран ажиллахыг уриалжээ.