Индонезийн эрэх албаны нисдэг тэргүүд Sukhoi SuperJet-100 нисэх онгоцны хэмхэрхийг олж илрүүлэв. Индонезийн Ява арлын аврах албаны төлөөлөгч Кетут Парва хэвлэлийн бага хурал дээр үг хэлж, өчигдөр алга болсон Sukhoi SuperJet-100 э онгоцны хэмхэрхийг олж илрүүлснийг батлав. Онгоцыг газар дээр ба агаараас эрсэн юм. Индонезийн телевизээр  Салак нурууны орчимд онгоц унасан газар дээр авсан гэрэл зургуудыг үзүүлэв.Sukhoi SuperJet-100 нисэх онгоц уулын босоо хажууг мөргөж сүйджээ. Зарим хэсэг нь уулын бэлд үлдэж, нэг хэсэг нь доошоо унсан тухай телевизийн сувгаар мэдээлжээ. Шуурхай ажиллагаа явуулах штаб онгоц унасан газраас холгуй  ажиллаж байна. Онгоцны хэмхэрхий, бүхээгийн бичлэгийн төхөөргийг эрж эхлэв. Sukhoi SuperJet-100 нисэх онгоц азийн орнуудаар анх удаа үзүүлэн танилцуулах  хэдэн нислэг хийж байсан хийгээд өчигдөр Жакартад ийн нислэг хийгээд радарын дэлгэцнээ тусч харагдахаа больсон билээ. Таван улсын иргэд түүний дотор оросын найман иргэн нийт 48 хүн онгоцонд байжээ. Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев хэрэг явдлыг мөрдөн байцаах комиссыг байгуулав. Нисэх онгоц хад мөргөсөн эсвэл түүнийг булаан эзлэсэн байж болно хэмээн орон нутгийн эрх баригчид үзэж байна. Индонезийн ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойоно  оросын нисэх онгоц осолд орсныг батлаад шалтгааныг илрүүлэх нарийн мөрдөн байцаах ажиллагаа явуулахыг шаардав.

Гэрэл зураг