Өнөөдөр Жакартад  үзүүлэн танилцуулах нислэг хийгээд радарын дэлгэцнээс алга болсон оросын «Сухой Супержет» нисэх онгоцны тойрны нөхцөл байдлыг илрүүлж тодруулах бүлгийг байгуулжээ. Орон нутгийн эрх баригчид болон дипломат төлөөлөгчдийн газрын ажилтнууд  нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Хэрэг явдлын  нөхцөл шалтгааныг илрүүлэхийг нисэх онгоцны буудалд ажиллаж байгаа бүлгийн гишүүд оролдож байна.

Жакартад онгоцны анхны нислэг амжилттай болсон юм. 2 дахь нислэгийн үеэр багийн гишүүдтэй холбоо тасрав. Индонезийн эрх баригчид Жакартад алга болсон оросын «Sukhoj Superjet 100» онгоцыг эрэх нисдэг тэрэг явуулав. «Сухой Супержет 100» бол «Сухойн иргэний нисэх онгоцууд» компанийн Alenia Aermacchi-ийн оролцоотойгоор  зохион бүтээж үйлдвэрлэсэн бүс нутгийн 100 суудалтай нисэх онгоц юм.Эдүгээ 8 «Сухой Супержет 100» нисэх онгоц «Армавиа», «Аэрофлот» нисэх онгоцны хоёр компанид арилжааны шугамаар ашиглагдаж байна. Эдгээр онгоц нийт 6500 орчим цагийн 3350 нислэг хийжээ.Эдүгээ «Сухой Супержет 100» нисэх онгоц нийлүүлэх  170 орчим захиалга аваад байна. 

Гэрэл зураг