ЗХУ аугаа их Эх орны дайнд ялсны 67 жилийн ойд зориулсан баярын парад Москвад болов. Оросын 14 мянга орчим  цэргийн албан хаагч болон орчин цагийн 100 гаруй нэгж байлдааны техник парадад оролцов. ОХУ-ын төрийн далба ба Зэвсэгт хүчний бэлэгдэл бүхий туг зүүсэн нисдэг тэргүүд гол талбайн дээгүүр жагсан нисч өнгөрөв. Хэдэн мянган ахмад дайчин болон Оросын цэрэг улс төрийн удирдагчд, гадаадын зочид баяр ёслолд байлцав.

Алс Дорнодын оршин суугчид Ялалтын өдрийг бусдаас түрүүн тэмдэглэж эхлэв. Мөн үед Москвад гол парадын сүүлчийн бэлтгэл шувтарч байсан. Кремлийн цаг цохиж, баяр ёслол эхлэснийг дохиолов.

«Парад! ОХУ-ын төрийн далба, Ялалтын тугийн дор номхон!»

Мянган хөгжимчнөөс бүрэлдсэн цэргийн нэгдсэн найрал хөгжим  хөгжимдэж,Александр Александровын зохиосон домогт «Ариун дайн» дуугаар  парад эхлэв. Энэ үе мөчэд Улаан талбай нам гүм боллоо. Энэ дуу ялагч улсаараа бахархахын хамт хүн төрелхөтний түүхэнд хамгийн хэрцгий дайнд амь үрэгдэгсдийг гашуудан санахад хүргэдэг.

ОХУ-ын ерөнхийлөгч, Дээд ерөнхий командлагч Владимир Путин парадад оролцогчид ба зочдод хандан хэлэхдээ

«Оросын хүндэт иргэд болон эрхэм хүндэт ахмад дайчид, цэрэг тэнгисчид, түрүүч ахлагч, мичман нар, офицер, генерал, адмиралууд аа! Та бүхэнд аугаа их Ялалтын баярын мэнд хүргэе. Манай ард түмний  алдар, ялалтын баярын мэнд хүргэе. Энэ нь эдүгээ Оросын бүх иргэнийг нэгтгэж буй дурсгал, бахархал, гашуудлын өдөр билээ. Одоогоос 67 жилийн тэртээ нацизмыг бут ниргэсэн юм. Энэ нь аймшигт шившигт хүчин байсан. Бид дэлхий харсаар байтал энэ хүчин үүсч, бэхжиж, бузар булай болсныг  мартах ёсгүй. Зэрлэг хүчин бүхэл бүтэн ард түмнүүдийг устгахыг санаархсныг мартаж болохгүй. Тэд тив улсуудын хувь заяаг шийдвэрлэхийг оролдсон билээ. Нацистуудын түрэмгий санаархалд цагт нь хамтын цохилт өгөөгүйг бас дахин хүлээх хэрэгтэй. Улс орнууд бие биеэсээ холдож, бие биеэ сэжиглэж, үзэл суртлын хүрээнд сөргөлдсэн хэрэг явдал Дэлхийн хоёрдугаар дайнаас сэрэмжлэх аргагүй болгов. Үүний улмаас хүн төрөлхтөн их гарз хохирол хүлээв. Хожим гарцаагүй үйл явдал болж, харицуцлага ба ялалт байгуулах нийтийн шийдвэр давамгайлсан» гэв.

Өнөөдөр 5-р сарын 9-нд Москвад Ялалтын парадаас гадна  галын наадмаас аваад ахмад дайчдад ба тэдний их  ач гавьяаны ачаар одоо энх амгалан амьдарч байгаа хүмүүст  зориулсан жүжигчлэсэн үзвэр хүртэл янз бүрийн баярын арга хэмжээ болж байна.  

Гэрэл зураг