Жакартад үзүүлэн танилцуулах нислэг хийгээд радарын дэлгэцнээс алга болсон Superjet-100 нисэх онгоцыг эрэж байна гэж Индонеийн нисэх хүчний албаны удирдлагаас мэдээлэв. Энэ онгоцонд 44 хүн, түүний дотор багийн гишүүн оросын 8 ба бусад улсын 36 иргэн байсан. Гар утсаар утасдсанд  хэн ч хариулаагүй байна.Нисэх онгоц үзүүлэн танилцуулах нислэг хийснийхээ дараа нисэх онгоцны буудалд цагтаа буусангүй. Индонезийн агаарын уудамд хяналт тавих албаны төлөөлөгчийн мэдэгдсэнчилэн багийн гишүүд нь холбоо тасрахын өмнөхөн 10 мянган фут өндрөөс 6 мянга хүртэл доошлох зөвшөөрөл гуйсан байна. Нисэх онгоц зөвшөөрөл аваад баруун тийш эргэж доошлов. Тэнд 6200 фут өндөр нуруу байдаг. Тэгээд нисэх онгоц  радарын дэлгэцнээс алга болж, холбоо тасарсан юм.

Superjet-100 нисэх онгоц азийн орнуудаар хийх үзүүлэн танилцуулах аялалын хүрээнд Жакартад очсон байна. Урьд энэ онгоц Мьянма, Пакистан, Казахстан улсуудад очсон хийгээд түүнийг эдгээр улсын засгийн газрын гишүүд ба цэргийн удирдагчдад үзүүлжээ.