5-р сарын 9-нд тэмдэглэдэг Ялалтын баяр бол шудрага ёс, аж амьдралын ялалтын  бэлгэ тэмдэг гэдэгт Оросын ерөнхийлөгч Владимир Путин итгэж байна. Тэрээр Кремльд Ялалтын өдрийг тохиолдуулан хийсэн  дайллага дээр  ахмад дайчдад хандан залуу үеийнхэн Ялалтын дурсгалыг нандинглан хадгалж, эв нэгдэл, жинхэнэ эх оронч үзлийн уламжлалд хувь нэмрээ оруулах талаар бололцоотой бүхнийг хийхийг уриалан мэдэгдлээ. «Дайсны гэмт хэрэг, хөнөөлт  ажиллагааг» хэн ч хэзээ ч мартахгүй гэж төрийн тэргүүн үзэж байна. Ерөнхийлөгч ахмадуудад баярын мэнд хүргэж, тэдний мятрашгүй урам  зориг, сэтгэл харамгүй ах дүүгийн барилдлагыг гүнээ хүндэтгэж байгагаа илэрхийлэв.