Казахстан аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 67 жилийн ойг тэмдэглэж байна. 5-р сарын 9-ний өдөр Казахстанд  ажлын бус баярын өдөр юм. Өнөөдөр тус улсын бүх хотод баярын арга хэмжээ, концерт болж, ахмадуудыг хүндэтгэх, дайны баатаруудын хөшөөнд цэцэг өргөх ёслол үйлдэж байна. Казахстанаас 1 сая 200 мянга гаруй хүнийг аугаа их Эх орны дайны фронтод татсан хийгээд хоёр хүний нэг нь байлдааны талбараас буцаж ирээгүй байна. Казахстаны 500 орчим оршин суугч ЗХУ-ын баатар цол хүртэв. Мөн дөрвөн хун ЗХУ-ын хошой баатар болсон хийгээд олон зуун мянган хүнийг одон медалиэр шагнажээ. Зүүн Казахстан мужийн төв Усть-Каменогорскад  аугаа их Эх орны дайнд амь үрэгдсэн орон нутгийн 7199 хүний дурсгалыг хүндэтгэх «Лаа асаагаарай» өргөн цар хүрээтэй арга хэмжээнд хүмүүс оролцож, 7199 лаа асаажээ. Лаа асаах ёслол хотын Алдрын хөшөөний дэргэд үйлдэв. Өнөө орой Акмолинск мужийн Кокчетав хотноо «Мөнхийн гал» Алдрын хөшөөний дэргэд дурсгалын лаа асах арга хэмжээг зохион явуулах юм.