Ялалтын өдөр Оросын бүх бүс нутагт баярын арга хэмжээ явагдаж байна. Тюменьд аугаа их Ялалтын 67 жилийн ойн баяр ёслол цэргийн жагсаалаар эхлэв. Оршин суугчид тэднийг алга ташин угтав. «Аванпост» хүүхэд залуучуудын төвийнхөн  хотын төвд дайны ахуйн байдлыг дуриалган сэргээсэн майхант лагерийг зохион байгуулжээ. Тэд хээрийн тогооны газарт «фронтын будаа» хийлээ. Горно Алтайск хотод 2000 гаруй хүн Алдарын хөшөөний дэргэд хийсэн цуглаанд оролцсон байна.Цэргийн сургуулийн сурагчид фронтод байлдсан хэдэн арван ахмад дайчны өмнүүр ёслон алхаж өнгөрөв. Томск хотноо баярын жагсаалд «Мөнхий хороо» анх удаа оролцож, хотын 10 мянга гаруй оршин суугч дайны талбарт амь үрэгдсэн төрөл төрөгсөдийнхөө гэрэл зургууд бүхий  зурагт  худаасуудыг барьж явав.