Георгийн тууз оросын сая сая иргэний хувьд нацизмыг ялсан аугаа их ялалт болон ахмад дайчин ба байлдааны талбарт амь үрэгдсэн баатаруудын дурсгалын  бэлгэ тэмдэг боллоо. Энэ онд Георгийн тууз тараах арга хэмжээ Орост төдийгүй дэлхийн 92 улсад хоёр долоо хоног үргэлжлэв.

 Оросын оюутнууд энэ арга хэмжээг санаачласан юм. 2005 онд тэд аугаа их Эх орны дайны түүхэнд анхаарлыг хандуулахаар шийдвэрлэжээ. Бэлэгдэл төдий  хар-улбар шар туузыг хүмүүс сайн дураараа гудамжуудад тараав. Арга хэмжээ оросын ба гадаадын сая сая хүний сонирхолыг татсан нь зохион байгуулагчды нь хувьд гэнэтийн үйл явдал болсон. Орост Георгийн туузыг гудамжуудад гарч шууд тараасан бол хилийн чанадад ийм тууз авах талаар эхний үед тодорхой түвэг бэрхшээл гарсан гэж «Оюутны нийгэмлэгийн» удирдагч Василий Овчинников мэдээлээд

«Одоогоос дөрвөн жилийн емне АНУ-д Орос хэлтэй залуучуудын холбооноос ийм арга хэмжээг биеэ даан зохион байгуулсан. Тэд цагаан даавууг хар, улбар шар өнгөөр будаж хэс хэсгээр нь  хайчлан боож байсан» гэв.

4-р сарын 25-нд АНУ-д жил бүр явагддаг арга хэмжээ өндөр сэтгэгдэл төрүүлж байна. 1945 онд мөн тэр өдөр  гитлерийн эсрэг эвслийн гишүүн ЗХУ,АНУ хоёрын цэрэг германы Эльба мөрөн дээр учрасан билээ. Үүнтэй холбогдуулан Вашингтонд Арлингтоны оршуулгын газарт ёслол үйлддэг гэж ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайдын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Евгений Хоришко мэдээлээд

«ОХУ-ын ба ТУХН-ийн гишүүн орнуудын элчин сайдын яамад болон америкийн цэрэг, диплроматын тусгай газруудаас энэ үйл явдалд зориулсан  дурсгалт тэмдэгт цэцэг өргөдөг. Ахмад дайчид ёслолд байлцана. Мэдээжээр ёслолд оролцогчид Георгийн тууз авдаг. Америкийн зэвсэгт хүчний ахмад дайчид ч Төрийн департамент, БХЯ-ны  ажилтнууд ч бугд Георгийн туузтай байдаг» гэв.

«Оросын дуу хоолой» радио компани «Георгийн тууз» арга хэмжээнд бүр зургаан жилийн турш оролцож байна. Бид янз бүрийн орны олон мянган хүнд хар-улбар шар туузыг бэлэглэсэн гэж «Оросын дуу хоолой» радио компаниос олон улсын төслийг уялдуулан золхицуулж байгаа Софья Бережкова хэлээд

«Манай радиогийн олон сонсогч Дэлхийн хоёрдугаар дайныг дурсан бидэнд талархал илэрхийлэсн захидал ирүүлээд байна. Энэ онд  эх орон нэгтнүүдийнхээ холбоо, Оросын анд нөхөдийн клуб болон  захидлаар ийм хүсэлт  тавьсан бүх сонсогчдод Георгийн тууз явууллаа. АНУ, Канад, Их Британи, Польш, Болгар ба Латин Америкийн зарим улсын сонсогчид тууз аваад байна. Миний бодоход Ялалтын баярын өдрүүдэд «Оросын дуу хоолой» радиогийн сонсогчдын авсан гэрэл зургууд манай сайтад гарна»  гэлээ.

Хөдөлгөөнд оролцож байгаа сая сая хүн дэлхийн бүх тивд оршин суудаг. Тэд баярын өдрүүдэд Георгийн туузыг  хувцас, цунх, машиныхаа антеннд зүүж байна. Арга хэмжээ «Би санан дурсаж байна! Би бахархаж байна!» гэсэн уриан дор явагддаг.