Өнөөдөр ОХУ-аас Японд суугаа элчин сайд Евгений Афанасьев болон ТУХН-ийн орнуудын дипломат төлөөлөгчдийн газруудын удирдагчид Ялалтын өдрийг тохиолдуулан зөвлөлтийн домогт тагнуулч Рихард Зоргейн хөшөөнд цэцэг өргөв. Зорге аугаа их Эх орны дайнд ЗХУ ялалт байгуулахад үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан юм. Ёслол Токиогийн баруун-өмнөд дүүрэгт Зоргег оршуулсан Тама оршуулгын газарт болов. Герман, Япон хоёр улс дайнд бэлтгэл хийж байгаа тухай мэдээлэл баримтыг цуглуулахад тагнуулдч чухал уурэг гүйцэтгэснийг элчин сайд Афанасьев тэмдэглэв. Ялалтын өдөр баяр ёслолын арга хэмжээ Токио, Саппоро, Осака, Ниигатэд  Оросын дипломат төлөөлөгчдийн газруудад болж байна.