Өнөөдөр Москвад Улаан талбайд 1941-1945 оны аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 67 жилийн ойд зориулсан цэргийн парад боллоо. Зэвсэгт  хүчний ба бусад хүчний байгууллагын 14 мянга гаруй цэрэг офицер, цэргийн их дээд сургуулийг сонсогчид баярын парадад оролцов. Цэргийн парадыг  БХЯ-ны Цэргийн их сургуулийн бөмбөрчдийн суман  нээсний дараа  ОХУ-ын Төрийн далбаа, Ялалтын туг, Зэвсэгт хүчний туг болон алдарт цэргийн анги нэгтэлүүдийн байлдааны туг, фронтын тугийн хуулбар бүхий салаа алхаж өнгөрөв. Оросын төрөл бүрийн цэрэг, хүчний байгууллагын анги нэгтгэл талбайгаар жагсан  алхаж өнгөрлөө. Дараа нь хуягт тээвэрлэгч, танк, өөрөө явагч их буу, пуужингийн цогцолбор нийт 100 нэгж орчин цагийн байлдааны техник зэвсэг Улаан талбайгаар явав. ОХУ, БХЯ,Хуурай замын явган цэрэг, Цэргийн нисэх хүчин, Тэнгисийн цэргийн флотын тугууд зүүсэн таван нисдэг тэрэг талбай дээгүүр  эгнэн нисэн өнгөрөв.