Өнөөдөр Пхеньянд ОХУ-аас БНАСАУ-д суугаа элчин сайдын ямны ба оросын бусад байгууллагын ажилтнууд Моранбон цэцэрлэгт хүрээлэн дэх «Чөлөөлөлт» хөшөөнд цэцэг өргөв. Хөшөөг Дэлхийн хоёрдугаар дайны үед Солонгосыг японы милитаристуудаас чөлөөлсөн байлдаанд оролцож амь үрэгдсэн зөвлөлтийн дайчдад зориулсан юм. Мөн БНАСАУ-ын бусад хотод аугаа их Эх орны дайнд ялалт  байгуулсны 67 жилийн ойг тохиолдуулан зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслол болов. Эдүгээ БНАСАУ-д 1945 онд Солонгост японы цэрэгтэй байлдан дайтаж амь үрэгдсэн зөвлөлтийн дайчдад зориулан босгосон цэргийн дурсгалт 12 обьект байгаа. Аугаа их Эх орны дайнд байгуулсан Ялалтын өдрийг өнөөдөр 5-р сарын 9-нд Орос ба Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчид оршин суудаг дэлхийн өөр олон оронд тэмдэглэж байна.