ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улс орныхоо иргэдэд Ялалтын баярын мэнд хүргэв. Тэрээр Москвад Улаан талбайд баярын парадыг нээж  үг хэлэхдээ аугаа их Эх орны дайны эхний өдрүүдэд ЗХУ-ын удирдлага алдаа гаргасан боловч  эрх чөлөөний  их үзэл санааны  төлөө ард түмний нэгдэл нягтрал ялалт байгуулах боломж олгосныг онцлов. Орос улс Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсан явдал энх тайвны төлөө тэмцэгчдийг манлайлах боломж оросын ард түмэнд олгож байна гэж Путин тэмдэглэн хэллээ. Орос улс энхийг эрхэмлэн сахиулах бодлого тууштай явуулж байгааг тэрээр онцлов. Оросын ерөнхийлөгч ахмад дайчид ба ар талын хөдөлмөрчид үнэлж барагдашгүй үүрэг гүйцэтгэснийг тэмдэглээд тэдний аж амьдралыг залуучуудын ёс суртахууны эрхэм дээд зорилгын шалгуур хэмээн нэрлэв. Ялалтын өдөр бол ОХУ-д 5-р сарын 9-нд жил дутам тэмдэглэдэг нийт ард түмний баяр юм. Аугаа их Эх орны дайн  фашистын Германы дэгдээсэн 1939-1945 оны Дэлхийн хоёрдугаар дайны нэн чухал шийдвэрлэгч хэсэг болсон хийгээд гитлерийн түрэмгий эвслийн гишүүн орнуудын эсрэг эрх чөлөө, тусгаар тотнолын төлөө ЗХУ-ын ард түмнүүдийн чөлөөлөх шудрага тэмцэл болж хувирсан юм.