Өнөөдөр Владивостокод 2000 орчим цэргийн албан хаагч аугаа их Эх орны дайнд ялалт  байгуулсны 67 жилийн ойд зороиулсан парадад оролцлоо. Ёслолын маршийн дараа найр цэнгэл цэцэрлэгт гудамж, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд шилжсэн. Энд ахмад дайчдад концертын хөтөлбөрийг толилуулж байна. Ялалтын баярыг тохиолдуулан цэргийн ангиуд ба Номхон далайн флотын байлдааны хөлөг онгоцууд дээр далбаа мандуулах ёслол боллоо. Хүн төрөлхөтний түүхэнд хамгийн аймшигт цуст дайны фронтод байлдагчдын дурсгалыг хүндэтгэсэн цуглаан Камчаткийн Петропавловск хотноо хийжээ. Хабаровскад 1500 орчим цэргийн албан хаагч Ялалтын тугийн дор Лениний нэрэмжит гол талбайгаар ёслон алхаж өнгөрэв. Ялалтын цэрэг-ахмад дайчид хүндэтгэлийн индэр дээр байв. Буриадын Бичура сууринд ар талын хөдөөгийн хөдөлмөрчдийн хөшөөг байлдааны талбарт амь үрэгдсэн цэргийн хөшөөний дэргэд нээв. Өнөөдөр оросын олон хотод баярын галын наадам болно.