Орос улс ДХБ-д элсэх арга хэмжээг хойшлуулж чадахгүй гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. ОХУ-ыг ДХБ-д элсүүлэхийг нэг буюу хоёр жилээр хойшлуулах нь «бид ДХБ-д элсэхгүй» гэсэн үг гэж тэрээр өчигдөр парламентын доод танхимын хуралдаан дээр мэдэгдлээ. ДХБ-ын дүрмээр элсэх улсад зургаан сарын хугацаа олгодгийг  тэрээр дурдав. Энэ завсар бид шийдвэр гаргах ёстой гэж Путин хэллээ. «Бид 17 жилийн турш хэлэлцээ хийсэн. Хойшлуулж ердөө ДХБ-д элсэхгүй байж болно. Гэвч энэ нь өөр хэрэг явдал болно гэж ерөнхийлөгч тэмдэглэн хэлжээ. Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн Гаалийн холбоог Орос түншүүдтэйгээ хамт ДХБ-ын зарчмуудад тулгуурлан байгуулсныг тэрээр онцлов. «Зөвлөтөөс хойшхи орон зайд  интеграци бидний хувьд нэн чухал урьтлал болсон» гэж Путин мэдэгдэв. Орос, Казахстан, Белорус улсууд Гаалийн холбоонд нэгдсэн юм.