Өнөөдөр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров Хятад улсад  албан ёсны айлчлал хийхээр мордох юм. Бээжинд тэрээр БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Зечи, дэд дарга Си Зиньпин нартай уулзана.5-р сарын 11-нд  Лавров айлчлалынхаа үеэр ШХАБ-ын гишүүн орнуудын ГХ-ийн сайд нарын зөвлөлийн хуралдаанд оролцоно. Сайдын айлчлалын гол зорилго ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины БНХАУ-д хийх төрийн айлчлалыг бэлтгэхэд оршино гэж Оросын ГХЯ мэдээлжээ. ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан 6-р сарын 6,7 өдрүүдэд Бээжинд болно. Түүнчлэн Лавров, Ян Зечин хоёр Хойд Африк, Ойрхи Дорнод түүний дотор Сири улсын  байдлыг хэлэлцэнэ.Мөн тэд ираны цөмийн хөтөлбөр ба Солонгосын хойгийн байдалтай холбоотой  бүх асуудлаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэх бодолтой байна гэж ОХУ-ын ГХЯ мэдээлжээ.