Өнөөдөр Орос улс аугаа их Эх орны  дайнд ялалт байгуулсны 67 жилийн ойг тэмдэглэж байна. Ялалтын өдөр бол 1941-1945 оны аугаа их Эх орны дайнд байгуулсан ялалтад зориулсан 5-р сарын 9-нд жил дутам тэмдэглэдэг ОХУ-ын нийт ард тумний баяр юм. Аугаа их Эх орны дайн фашист Германы дэгдээсэн 1939-1945 оны Дэлхийн хоёрдугаар дайны нэн чухал шийдвэрлэгч хэсэг болсон хийгээд гитлерийн түрэмгий эвслийн эсрэг ЗСБНХУ-ын ард түмнүүдийн эрх чөлөөний төлөө шудрага тэмцэл болж хувирсан юм. Ялалтын өдөр жил дутам оросын хотуудад цэргийн парад, ахмад дайчидтай хийх уулзалт, дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслол болдог. Орост  Алс Дорнодын оршин суугчид Ялалтын өдрийг бусдаас түрүүн тэмдэглэж эхэллээ. Өнөөдөр ОХУ-ын Алс Дорнодын цэргийн ангиуд ба Камчаткийн хойг дахь Номхон далайн флотын  байлдааны хөлөг онгоцууд дээр аугаа их Эх орны дайнд байгуулсан  Ялалтын 67 жилийн ойг тохиолдуулан далбаа мандуулах баяр ёслол болов. Байлдааны техник зэвсгийг оролцуулсан цэргийн парад Владивосток, Хабаровск хоёр хотод боллоо. Өнөөдөр парад, дурсгалт арга хэмжээ, баяр ёслол манай орны бүх бүс нутагт болох юм. Москвад Ялалтын парадад 14 мянга гаруй цэргийн албан хаагч оролцоно. «Рысь» шинэ хуягт автомашинууд Улаан талбайгаар анх удаа «Тополь-М» стратегийн пуужингийн цогцолборыг даган явах юм. Ялалтын өдөр тэнгэр цэлмэг байлгахын тулд өнөө өглөө эрт  Цэргийн нисэх хүчний онгоцууд Москвагийн дээгүүр  үүл сарниулж эхлэв. Сайн санаа хорон санааг дийлж, холбоотнууд Дэлхийн хоёрдугаар дайнд гитлерийн дэглэмийг ялсан Ялалтыг дэлхий даяар тэмдэглэж байна. Ялалтын өдрийг хуучин ЗХУ-ын БНУлсууд байгаад тусгаар тогносон орнуудад ба дэлхийн хамтын нийгэмлэгийн олон улсад тэмдэглэж байна.