Өнөөдөр 5-р сарын 8-нд ОХУ-ын Төрийн Дум олонхийн саналаар ОХУ-ын ерөнхийлөгч асан Д.Медведевийн нэрийг ОУ-ын засгийн газрын ерөнхий сайдын албан тушаалд баталлаа. Медведевийн төлөө “Нэгдсэн ОУ” нам болон “ОУЛАН”-ын бүлгүүд саналаа өгч, коммунисдууд болон “Шудрага Орос орон” намын бүлэг эсрэг санал өгсөн байна. Ингээд Д.Медведевийн төлөө 299 депутат саналаа өгч 144 депутат эсрэг санал өгчээ. Медведевийн нэрийг ерөнхий сайдад батлахад Төрийн Думын олонхын санал л хэрэгтэй байсан юм. ОХУ-ын ерөнхий сайдын албан тушаалд түүний нэрийг батлаж итгэл хүлээлэгсэн явдалд Д. Медведев Төрийн Думын депутатуудад талархал илэрхийллээ. Сүүлийн үеийн улс төрийн үйл явдлын явцад тэдний хийсэн болон ОУ-ын ерөнхийлөгчийн даалгасан үүрэг даалгаварыг биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн зүтгэх болно гэдгээ тэрээр амаллаа.

“Хэрвээ бид хамтдаа ажиллах юм бол өндөр амжилтанд хүрнэ гэдэгт би итгэлтэй байна. Итгэл хүлээлэгсэн явдалд бас дахин талархал илэрхийлье гэж” Медведев хэллээ. Өнөө өглөө тэрээр ерөнхий сайдаар ажиллахдаа урьтал болгох ажлын төлөвлөгөөгөө Думд танилцуулсан юм. ОХУ-ын шинэ засгийн газар одоо хэрэгжүүлж эхлээд байгаа шинэчлэлийн стратегийг үргэлжлүүлэх болно гэж тэр мэдэгдсэн юм. Гурван жилийн дотор төрийн удирдлагын мэдээлэлийн орчинг бий болгох нь ирээдүйн засгийн газрын төлөвлөгөөнд орсон байна. Эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлахын төлөө байгаагаа Медведев илэрхийллээ. Олон улсын хэмжээнд өрсөлдөж чадах бизнесийн дүрэм горимыг ОУ-д бий болгоно гэж тэр амаллаа. 2013 оноос эхлэн соёл, хүрээлэн байгаа орчны хамгаалалт, ойн аж ахуй, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технолог болон боловсролын хүрээнд улсын таван хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхийг Медведев санал болголоо. Тэгэхдээ манай засгийн газрын тэргүүлэх чиглэл бол Алс Дорнод, Сибирийг хөгжүүлэх асуудал байна гэж тэр мэдэгдсэн байна.