ОХУ-ын шинэ засгийн газар хэрэгжүүлж эхлэсэн шинэтгэлийн стратегийг цаашид үргэлжлүүлнэ гэж засгийн газрын тэргүүний албан тушаалд нэр дэвшсэн Дмитрий Медведев парламентын доод танхимд мэдэгдлээ. « Ажил бүр эхнээс нь хийх шаардлагагүй» гэж тэрээр батлан илэрхийлжээ. Ирээдүйн засгийн газар төрийн удирдлагын мэдээллийн орчинг гурван жилийн дотор төлөвшүүлнэ. Төрийн үйлчилгээ цахим хэлбэрээр авах иргэдийн хувь 70-аас багагүй байх болно. Медведев эдийн засагт  төрийн оролцлогыг хязгаарлахын төлөө байна. Түүний хэлснээр бол бизнест ойлгомжтой шалтгаанаар буюу хямрал гарсан нөхцөлд тэгж болно. Олон улсын хэмжээнд зүй ёсоор өрсөлдөх боломж Орос улсад олгох бизнес эрхлэх дүрэм тогтооно гэж ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшэгч амлав. Медведев ирэх оноос боловсрол, ШУ, технологи болон хөдөө аж ахуйн,ойн аж ахуй, хүрээлэн буй орчин хамгаалах ба соёлын салбарт төрийн таван хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхийг санал болгожээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин Медведевийг ерөнхий сайдаар томилох саналыг Улсын думд батлуулахаар оруулсан юм.