ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Дмитрий Медведевийг засгийн газрын тэргүүний албан тушаалд томилох  саналыг Улсын думд батлуулахаар оруулав.Путин Медведевийг иргэний нийгэмтэй нээлттэй яриа хэлэлцээ хийж,чухал өөрчлөн байгуулалтыг эхлүүлсэн туршлагатай  улс төрч хэмээн нэрлэв. Өөрчлөн байгуулалт төрийн аппаратын үр бүтээлийг  нэмэгдүүлэх, хувь хүн, үнэн, шудрага ёсыг  хамгаалаж чадах хууль сахиулах ба шүүх системийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн юм. Ерөнхийлөгчийн хэлснээр бол Медведев Орос улсдаа чин сэтгэлээсээ хайртай байна. Тэрээр хөгжлийг эрхэмлэн үздэг. Медведевийг ерөнхий сайдаар томилоход 226-аас  цөөнгүй санал шаардагдана. Медведевийг томилох саналыг дэмжинэ гэж «Нэгдсэн Орос улс»  ба Либерал-ардчилсан намын фракцууд мэдэгджээ. Харин КН ба «Шудрага Орос улс» намын гишүүд сөрөг санал өгөхөөр шийдвэрлэв.