Украин улс 5-р сарын 11-12 өдрүүдэд Ялта хотноо болох байсан Төв, Дорнод Европын орнуудын дээд хэмжээний уулзалтыг хойшлуулах тухай өнөөдөр Украины ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Дикусаров мэдээллээ. «Европын хэдэн орны төрийн тэргүүн нар оролцож чадахгүй учир  дээд хэмжээний уулзалтыг тодорхой бус хугацаагаар хойшлуулна» гэж тэрээр тэмдэглэв. Дэлхийн 14 улсын ерөнхийлөгчид  янз бүрийн шалтгаанаас болж дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзав.Зарим нь ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй холбогдуулан татгалзсан байна.Украиныг ЕХ-д элсүүлэх асуудал дээд хэмжээний уулзалтын гол сэдвийн нэг болох байсан юм.