АНУ, Хятад хоёр кибер орон зайд хамтын ажиллагааг хөгжүүлж, мөн салбарт сөргөлдөхөөс сэрэмжлэх зорилгоор бололцоолтой бүхнийг хийх ёстой гэж Пентагоны тэргүүн Леон Панетта Вашингтонд БНХАУ-ын БХЯ-ны тэргүүн Лян Гуанлетай хийсэн хэлэлцээнийхээ үр дүнгээр мэдэгдэв.Лян Гуанле урьд Хятадаас кибер дайралтыг АНУ-ын эсрэг шууд чиглүүлсэн байх гэсэн таамаглалыг няцаажээ. Түүний хэлснээр бол талууд кибер аюулгүй байдлын хүрээнд хамтран ажиллах хэтийн төлөвийг авч үзсэн байна. Хакерууд олон улс орныг дайрч байна. Энэ нь олон улсын асуудал болсон гэж Панетта мэдэгдэв. Хятад, АНУ хоёр технологийн салбарт онцгой боломжтой. Иймээс бодит хямралд хүргэж мэдэх алдаа гаргах, үл ойлголцохоос сэрэмжлэх нь чухал юм. Түүнээс гадна АНУ,БНХАУ хоёр бол Ази  Номхон далайн бүс  нутгийн чухал гүрэн улсууд юм. Иймээс түншлэх харилцаатай байх ёстой гэж Пентагоны тэргүүн тэмдэглэв. 2011 онд Вашингтон, Бээжин хоёр хакеруудын уялдуулан зохицуулсан дайралтыг няцаах нууц сургууль хамтран хийсэн тухай үүний өмнө өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн билээ.