Оросын ерөнхийлөгч Владимир Путин фашист Германыг ялсны өдрийн өмнөхөн  Москвад Нэр нь тодроогүй цэргийн булшны дэргэд Мөнхийн галд хэлхээ цэцэг өргөв. Түүнчлэн засгийн газрын гишүүд болон улс төрийн намуудын төлөөлөгчид ба жанжин, ахмад дайчид цэцэг өргөв. 5-р сарын 9-нд Ялалтын баярт зориулсан цэргийн парадад оролцох Москвагийн цэргийн гарнизоны дайчид Мөнхийн галын өмнүүр ёслон алхаж  өнгөрөв. Энэ онд Кремлийн ханын дэргэдэх Менхийн гал 45 жилийн ойгоо тэмдэглэнэ. 1967 оны 5-р сарын 8-нд түүнийг асаажээ. Тэр үеэс хойш Мөнхий гал нэг ч секундээр бөхөөж унтраагүй байна. 

Гэрэл зураг