БНХАУ бие даан зохион бүтээж үйлдвэрлэсэн нефтийн гүнзгий цооногийг өрөмдөх тавцангаа Өмнөд Хятадын тэнгист гаргав.Тавцан усан дорхи эх газрын үргэлжлэлд нефть олборлож буй  хятадын улсын CNOOC нэгдлийн өмч юм. Анхны цооног маргааш 1,5 км гүнд Сянганээс баруун-өмнө 320 км зайтай өрөмдөж эхлэнэ. Эрдэмтэдийн үнэлснээр Өмнөд Хятадын тэнгис 23-30 тэрбум тонн нефть, бараг 16 триллион шоо метр байгалийн хийн нөөцтэй байна. Эдгээр нефть хийн нөөцийн 70 орчим хувь нь эх газрын усан дорхи үргэлжлэлийн гүнд байдаг.