Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху үндэсний эв нэгдлийн засгийн газрыг эмхлэн байгуулах болон парламентын хугацаанаас өмнө явуулах сонгуулийг болиулах асуудлаар сөрөг хүчинтэй тохиролцов. Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр ерөнхий сайд сөрөг «Кадима» намын удирдагч Шауль Мофазтой  тохиролцсон байна. Өчигдөр орой Нетаньяху тэргүүтэй намын хурал дээр ерөнхий сайд үг хэлж, улс орныхоо улс төрийн байдлыг аль болох түргэн тогтворжуулах зорилгоор парламентын сонгууль хугацаанаас өмнө явуулах хэрэгтэй гэж мэдэгдлээ. Мөн сонгууль 9-р сарын 4-нд явуулахаар төлөвлөсэн билээ.