Ерөнхийлөгч Владимир Путины гарын үсэг зурсан «Гадаад улс төрийн чиг бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн тухай» зарлиг  улс орны гадаад бодлогын үндсэн чиглэлүүдийг тодорхойлж, «олон улсын харилцааны шинэ олон төвт систем төлөвшиж байгаа нөхцөлд прагматик илэн далангүй олон чиглэлт зарчмын үндсэн дээр Оросын үндэсний ашиг сонирхолыг хангахыг» заажээ.

Тухайлбал Путин НҮБ-ын гол үүрэг болон БРИКС бүлэг, «найман», «хорины» ба ШХАБ-ын  хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар өгүүлжээ. Тэрээр ТУХН-ийн  орон зайн харилцааг хөгжүүлэх нь хамтын ажиллагааны үндсэн чиглэл хэмээн нэрлээд  Белорустэй холбооны улсын хүрээнд  хамтран ажиллах, Гаалийн холбоо, эдийн засгийн нэгдсэн орон зайд евразийн интеграцийг эрчимжүүлэх, 2015 оны 1-р сарын нэгэн гэхэд Евразийн эдийн засгийн холбоог байгуулах зэрэг асуудлыг онцлов. Тухайлбал ерөнхийлөгч Сибирь, Алс Дорнодын эрчимтэй хөгжилд туслах зорилгоор Ази Номхон далайн бүс нутагт интеграцийн үйл явцад оролцох хүчин чармайлтаа  зузаатгахыг санаачлав. Тэрээр Хятад, Энэтхэг, Вьетнам улсуудтай  адил тэгш түншлэл, стратегийн харилцан ажиллангааг бэхжүүлэх, Япон,БНСолонгос улс хоёртой харилцан ашигтай хамтран ажиллах зорилт тавьжээ.

АНУ-тай харилцах харилцаа зарлигт нэлээд их байр эзлэв. АНУ-ын ПДХ дэлхийн системийг байгуулж байгаатай  холбогдуулан  оросын хандлагыг хатуу тууштай  хамгаалж, тус системийг оросын цөмийн тогтоон барих хүчний эсрэг онилон чиглүүлэхгүй хатуу баталгаа авахын төлөө  тэмцэхийг Путин тэмдэглэжээ. Үүний хамт адил тэгш ба дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, ашиг сонирхолыг харилцан хүндэтгэх  зарчмыг үндэслэн урьдчилан таамаглаж болом тогтвортой харилцан ажиллагааг дэмжих бодлого явуулах хэрэгтэй.

Хямралт байдлын тухайд гэвэл Орос улс «сонирхогч бүх талыг хэлэлцээнд оролцуулах замаар дэлхийн хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааны үндсэн дээр бүс нутгийн мөргөлдөөнийг улс төр-дипломат арга замаар зохицууулах байр суурь баримталж байна» ГХЯ-ны системийн нөөц, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх санал засгийн газарт дэвшүүлжээ. ГХЯ ОХУ-ын гадаад бодлогын шинэчлэсэн үзэл баримтлалыг 2012 оны 12-р сараас наана бэлтгэх ёстой.