НҮБ-аас энэ оны 6-р сар гэхэд Сирид цэргийн 300, энгийн 100 ажиглагчыг бүрэлдүүлж дуусана  гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Атлантын зөвлөлийн уулзалт дээр мэдэгдлээ. Тэрээр дэлхийн хамтын нийгэмлэгт хандан Сирид нэг жил гаруйн турш үргэлжилж байгаа хүч хэрэлэх ажиллагааг зогсооход илүү идэвхтэй тус дөхөм үзүүлэхийг уриалжээ. «Эд бүхэн юугаар төгсөхийг урьдчилан лавтай хэлэх аргагүй. Гэвч Сири буюу өөр ямар нэг улсад  шудрага ёс, хүний эрхийг хамгаалах тулгуур зарчмаар найр огт тавьж болохгүй хэмээн бид үзэж байна» гэж Бан Ги Мун хэллээ.

Өчигдөр Сири улсад парламентын сонгууль явагдлаа. Эрх баригчдын мэдээлснээр сонгогчид сонгуульд нэлээд идэвхтэй оролцов. Сүүлийн бараг 50 жилд анх удаа Сири  улсад  сонгууль олон намт үндсэн дээр явагджээ. Эрх баригч БААС  ба түүнтэй эвсэл байгуулсан Үндэсний дэвшилт фронтоос гадна шинэ долоон нам түүнчлэн биеэ дасан хэдэн нэр дэвшэгч сонгуульд оролцов. Сонгуулийн дээд комиссын мэдээлснээр сонгуулийн явцад ноцтой зөрчил гарсангүй. Харин засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн зргэлжилж байгаа нутгийн оршин суугчид сонгуульд оролцоогзй гэж сөрөг хүчний эх сурвалжаас мэдээлжээ.