Владимир Путин «Төрийн удирдлагын системийг боловсронгуй болгох үндсэн чиглэлүүдийн тухай» өргөн цар хүрээтэй зарлигдаа Интернетийг оролцуулан цахим үйлчилгээг буурьтай сайжруулахыг шаардаж байна. Түүнээс гадна Путин «оросын олон нийтийн санаачилгын» үзэл баримтлалыг 9-р сарын нэгнээс наана батлахыг засгийн газарт  санал болгов. Тухайлбал саналаа Интернет сүлжээнд нийт олноор хэлэлцүүлэх боломж иргэдэд олгож, 100 мянга гаруй хүний дэмжсэн саналуудыг засгийн газар Улсын дум, Холбооны  зөвлөлийн шинжээчид  ба бизнесийн төлөөлөгчдийг оролцуулан заавал хэлэлцэх ёстой.

«Үндэстэн хоорондын зөвшлийг хангах» товчхон зарлиг  засгийн газар төдийгүй ерөнхийлөгчийн тамгын газарт хандсан байна. Төрийн тэргүүний дэргэд үндэсний харилцааны зөвлөлийг байгуулах саналуудыг дэвшүүлэх ёстой гэж ерөнхийлөгч үзэж байна. Мөн  энэ оны 12-р сарын нэгэн гэхэд төрийн үндэсний стратегийг боловсруулж батлах зорилт тавьжээ. 2012 оны 11-р сар хүртэл  засгийн газраас  цагаач хөдөлмөрчид орос хэл, Оросын түүх, хууль тогтоомжийн үндэсийн шалгалт заавал өгөх дүрэм тогтоох ёстой. «Дээд зэргийн мэргэшилтэй хүмүүс ийм шалгалт өгөхгүй» гэж Путин нэмж хэлэв. Түүнээс гадна Оросын ерөнхийлөгч цагаачлалын хууль тогтоомжийг зөрчсэн этгээдийг  захиргааны ба эрүүгийн хариуцлагад татах хуулийн баримт бичгүүдийг 12-р сар гэхэд батлахыг шаардаж байна.