Кремльд Владимир Путин  ОХУ-ын  4 дэх ерөнхийлөгч болсноосоо хойшхи анхны хэдэн цагт стратегийн ач холбогдолтой 11 зарлигт  гарын үсэг зурав. Эдгээр зарлиг улс орны хөгжлийн болон засгийн байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг тодорхойлов. Тухайлбал «Урт хугацааны улсын эдийн засгийн бодлогын тухай» зарлиг 2020 он гэхэд өндөр үр бүтээлтэй 25 сая ажлын орон тоог бий болгож шинэчлэх, 2015 он гэхэд хөрөнгө оруулалтын өсөлтийг ДНБ-ний 25 хувиас багагүй болгох, 2018 он гэхэд  дээд зэргийн технологийн ба эдийн засгийн ШУ их хувь эзлэж буй салбаруудын бүтээгдэхүүнийг гуравны нэгээр, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг 1,5 дахин  нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн өндөр үзүүлэлтэд хүрэхийг шаардаж байна. Мөн 2018 он гэхэд Дэлхийн банкны бизнес эрхлэх нөхцлийн рейтингээр урагш ахиж, өнөөгийн 120-р байрнаас 20-р байр эзлэх зорилт тавьжээ. 2013 он гэхэд  « Аж үйлдвэрийн хөгжил ба түүний өрөсөлөх чадварыг нэмэгдүүлэх», «Нисэх онгоцны аж үйлдвэрийн хөгжил», «Оросын сансрын үйл ажиллагаа»,«Эм найруулах ба эмнэлгийн аж үйлдвэрийн хөгжил», «Хөлөг онгоцны үйлдвэрлэлийн хөгжил», «Цахим, радио цахим аж үйлдвэрийн хөгжил». «Хөдөө аж ахуйн хөгжил», «Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн» зэрэг хөтөлбөрийг батлахыг даалгав. Сибирь, Алс Дорнодын нийгэм-эдийн засгийн хөгжлийг хурдасгах саналуудыг 7-р сарын нэгэн хүртэл бэлтгэж хэлэлцүүлэх ёстой. Нэгэн зарлигийг нийгмийн бодлогод зориулжээ. Тухайлбал 2018 он гэхэд бодит цалинг 1,4-1,5 дахин нэмэгдүүлэх зорилт  тавьжээ. Тусгай хоёр зарлиг боловсрол, эрүүл мэндийг хамрасан байна. Путины ерөнхийлөгчийн эрх мэдлийн хугацааны шувтаргаар дундаж наслалт 74 хүртэл нэмэгдэх ёстой. Ерөнхийлөгч эмэгтэй хүүхдээ хүмүүжүүлэхийн зэрэгцээ ажиллах илүү сайн нөхцөл бүрдүүлэхийг засгийн газарт даалгажээ.