АНУ-ын тусгай албадын ажилтнууд  АНУ руу нисэх онгоцыг дэлбэлэх гэсэн Йемен дэх «Аль-Каида»-гийн салбарын оролдлогыг сэрэмжлэн тасалдуулжээ. Энэ нь 2009 оны 12-р сард «Амстердам-Детройт» чиглэлээр нисч яваа онгоцыг Нигерийн Умард Фарук Абдулмуталлабын дэлбэлэхийг оролдсон үеэрээ хэрэглэсэн тэсрэх зэвсгийн боловсронгуй хувилбар байв. Шинэ зэвсэг төмрөлөггүй байгаагаараа онцлогтой. Эдүгээ Холбооны мөрдөн тагнах товчоо  нэлээд нарийн тэсрэх зэвсгийг шинжлэн судлаж байна. «Аль-Каида» шинэ террорын ажиллагаа явуулах гэж байгааг 4-р сард мэдсэн гэж байгууллагын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдэв. Террористууд 2011 оны 5-р сарын 2-нд АНУ-ын тусгай албаныхан нь толгойлогч Осама бин Ладеныг устгаснаас хойш нэг жил өнгөрсөн өдөр нисэх онгоц дэлбэлэх төлөвлөгөөтэй байсан юм.