Өнөөдөр Улсын думын (парламентын доод танхим) бүгд хуралдаанаар төрийн тэргүүний албан тушаалаа орхисон Дмитрий Медведевийг ОХУ-ын засгийн газрын тэргүүнээр томилох зөвшөөрөл ерөнхийлөгч Владимир Путинд өгөх юм. Өчигдөр «Нэгдсэн Орос улс» ба Либерал-ардчилсан намын фракцууд Медведевтэй зөвлөлдсэн байна. Нэр дэвшэгчийг санал нэгтэй дэмжинэ гэж тэд мэдэгдлээ. Өнөөдөр үдийн өмнө Орос улсын КН, «Шудрага Орос улс» фракцуудтай зөвлөлдөх юм. Медведевийг засгийн газрын тэргүүнээр томилох саналыг дэмжихгүй гэж КН-ын фракцийнхэн мэдэгдлээ. Оросын КН улс оронд  явуулж буй нийгэм-эдийн засгийн бодлогыг дэмжихгүй байна. Өнөөдөр Медведевтэй хийсэн уулзалтын үр дүнгээр байр сууриа тодруулна гэж «Шудрага Орос улс» фракцийн гишүүд мэдээлжээ. Орост парламентын үүргийг дээшлүүлэхэд анхаарал тавьна гэж ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшэгч амласан  гэж «Нэгдсэн Орос улс» намын гишүүд Медведевтэй зөвлөлдсний дараа сэтгүүлчдэд мэдээлэв.