“Улсын удаан хугацааны эдийн засгийн бодлогын тухай” зарлигт Путин гарын үсэг зурлаа. Энэ зарлигт 2020 он хүртэл өндөр үр ашигтай 25 сая ажлын байр бий болгох тухай заасан байна. Мөн 2012 оны 12-р сарын1-н гэхэд хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдийн эрхийг хамгаалах бүрэн эрхт институтыг холбооны болон бүс нутгийн түвшинд байгуулахыг заажээ. 2011-2013 онуудад хийх хувьчлалын үндсэн чиглэлийг болон холбооны эд хөрөнгийг хувьчлах төлөвлөгөөнд оруулах өөрчлөлт зэргийг 11-р сарын 1-ны дотор хийж гүйцэтгэхийг засгийн газарт даалгасан байна. Батлан хамгаалахын болон бодит монополийн субъектэд хамаарахгүй “түүхийн эдийн бус секторын” компаниудын капиталаас улсыг гаргах ажлыг 2016 он гэхэд дуусгах ёстой гэж энэ баримт бичигт заасан байна. Улсын оролцоотой томоохон хөрөнгө оруулалтын бүх төсөлд үнийн болон олон нийтийн технологийн аудитыг заавал оруулах ажлыг 2013 оноос зохион байгуулахыг Путин даалгасан байна.