Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгч боллоо. Өнөөдөр Москвагийн Кремельд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол боллоо. Парламентын хоёр танхимын хууль тогтоогчид, Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон бараг гурван мянган зочдын дэргэд төрийн тэргүүн ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, ОХУ-ын ЗХ-ний Дээд ерөнхий командлагчийн хариуцлагыг өөртөө хүлээлээ.

Яг үд дунд Петр Чайковскийн “Ёслолын маршийн” аяанд Владимир Путин Кремлийн том ордоны Андреевын танхимд орж ирлээ. Тэр мөчид албан үүргээ гүйцэтгэж байсан ерөнхийлөгч Д.Медведев өөрийн залгамжлагч болон хурсан олонд хандаж үг хэллээ.

 «Сонгогдсон ерөнхийлөгч албан тушаалдаа орно гэдэг ОУ-ын түүх болон оросуудын амьдралын шинэ үе шатын эхлэл байнга байсан. Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, үндсэн хуулийн болон хүн, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөний баталгаа билээ. Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад энэ зорилтууд тэргүүлэх чиглэл нь байсан. Ирээдүй өөдөө хүмүүс итгэлтэй, чөлөөтэй харах боломжийг тавьж, тэдний ашиг сонирхолын төлөө нээлттэй, шудрага ажиллана гэж тангараг өргөсөн, амалсан түүнийгээ биелүүлсэн гэж үзэж байна. Бид их зүйл хийж амжсан. Бас их зүйлийг хийх шаардлагатай байна. Манай орны ихэнх иргэд дэмжиж байгаа хүчтэй, туршлагатай ийм удирдагч Владимир Путин өнөөдөр ерөнхийлөгч болж байгаад би баяртай байна. ОУ-ын ерөнхийлөгчийн ажилд нь Владимир Путинд амжилт хүсье» гэж Д.Медведев  хэллээ.

ОУ-ын ерөнхийлөгчийн засаглалын билэг тэмдэг болсон тэмдэг, тугтай хамт байдаг тусгайлан бэлтгэсэн ОХУ-ын Үндсэн хуулийн нэг хувь дээр Владимир Путин баруун гараа тавиад тангараг өргөснөөр хариу болголоо.

«ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийнхээ хугацаанд ард түмэндээ үнэнчээр зүтгэх, төр улсынхаа аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, бие даасан байдлыг хамгаалж, ОХУ-ын Үндсэн хуулийг хамгаалж, иргэд болон хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалж, хүндэтгэхээ тангараглаж байна» гэж В.Путин хэллээ.

Ерөнхийлөгчийн албан тушаалд орсныхоо дараа Владимир Путин дараах үгийг нэмж хэлэх нь зүйтэй гэж үзээд

«Эх орныхоо өмнө хүлээх өөрийн үүрэг хариуцлагаа ойлгож байна. Эх орны минь ашиг сонирхол, аюулгүй байдал, ард түмний минь элбэг дэлбэг байдал миний хувьд бүхнээс дээд байсан, байх ч болно. Сая сая иргэдийнхээ итгэлийг хөсөрдүүлэхгүйн төлөө бүхнийг хийх болно. Арван жилийн өмнөх ОУ-ын хувь заяаг ойрын жилүүдэд тодорхойлох болно. Манай ирээдүй үеийнхний амьдрал, манай улсын болон манай үндэстний түүхэн ирээдүй өнөөдөр зөвхөн биднээс хамаарна гэдгийг бид бүгдээрээ ойлгох ёстой. ОУ евразийн татах хүчний төв болон тэргүүлэгч нь болж чадах амьдралын орчин цагын стандарт болон шинэ эдийн засгийг бий болгох бодит амжилтаас өнөөдөр үндэстэн болон улс орны түүхэн ирээдүй шалтгаалах болно. Хэрвээ бид үндсэн хуулийн эрх, эрх чөлөө, оросын ардчилалыг бэхжүүлж, Эх орноо үнэлж цэгнэж, нягтарч нэгдсэн ард түмэн байж чадах юм бол бид тавьсан зорилгодоо хүрч чадна. Бид заавал амжилтанд хүрэх ёстой» гэлээ.

Албан тушаалдаа орсон ерөнхийлөгч нижгэнэсэн алга ташилтын дунд Кремлийн ордныг орхилоо. Ерөнхийлөгч болон ОУ-ын ЗХ-ний Дээд ерөнхий командлагчид үзүүлдэг цэргийн дээд ёслол болох их бууны салютаар түүнийг гудамжинд угтлаа. Дараа нь В.Путин ерөнхийлөгчийн морьт хорооны ёслолыг үзэж сонирхолоо. 3-р сарын 4-нд болсон сонгуулийн нэгдүгээр шатанд Путин сонгогчдын 63%-ийн санал авч итгэлтэйгээр ялалт байгуулсан юм. Энэ ёслолын ажиллагаа нь түүний хувьд гурав дахь нь юм. Урьд нь тэрээр 2000, 2004 онуудад төрийн тэргүүнээр сонгогдож байсан юм. Анх удаа ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил биш зургаан жил болж байгаа юм.