5-р сарын 7 бол Радиогийн өдөр юм. Яг энэ өдөр оросын эрдэмтэн Александр Попов хамгийн анх радио хүлээн авагч зохион бүтээсэн билээ. Зуун жилийн дараа мэдээллийн шинэ шинэ цахим эх сурвалжууд бий болсон нь мэдээж хэрэг гэхдээ радио олон нийтийн ХМХ-үүдийн хамгийн ардчилсан, нэр хүнтэй мэдээлэлийн хэрэгсэл хэвээрээ байж телевиз, хэвлэл, интернеттэй амжилттай өрсөлдсөөр байна.

1895 оны 5-р сарын 7-нд соёл иргэншлийн хөгжлийн хуудсанд шинэ хуудас нээгдсэн юм. Санкт-Петербург хотын Оросын физик, химийн нийгэмлэгийн хуралдаан дээр физикч Александр Попов гайхширалд орсон ажил хэрэг нэгт нөхдүүддээ цахилгаан соронзон хэлбэлзэл хүний яриа болон хувирахыг үзүүлэн таниулсан байна. Түүний зохион бүтээсэн багаж 64 метрт хэрхэн ажиллаж байгааг хараад тэрээр маш их баярласан байна. Теле харилцаа холбооны хөгжлийн эрин зуун ийнхүү эхэлсэн өдөр гэж түүхэнд тэмдэглэсэн юм. ОУ-д байнгын радио нэвтрүүлэг 1924 оноос эхэлсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайнд Агуу ялалт байгуулсан 1945 онд ЗХУ-д Радиогийн өдрийг баярын өдөр болгосон юм.

Хорьдугаар зууны эхэнд радио хүлээн авагчийг гайхамшигт зүйл мэт хүлээн авч байлаа. Эхлээд телевиз гарахад, дараа нь интернет  бий болоход радио үгүй болно гэж санаж байлаа. Харин ч радио бүх орчинд дасан зохицож ОНХМХ-үүдийн хамгийн ардчилсан, хамгийн шуурхай мэдээлэлийн эх сурвалж хэвээрээ байна. Радио долгион хүмүүсийг нэтгэж, дэлхийд болж байгаа чухал үйл явдлуудын оролцогч нь болгож чадаж байна гэж Москвагийн УИС-ийн сэтгүүлчийн тэнхимийн ерөнхийлөгч Ясен Засурский үзэж байна.

«Би радиод маш дуртай. Радио бол мэдээлэл, харилцаа холбоо, харилцан ярианы олон талтай хэрэгсэл юм. Хамгийн гол нь радио хүний дуу хоолойгоор сэтгэл санаа, сэтгэлийн нарийн мэдрэмжийг дамжуулж өгдөгөөрөө гайхамшигтай юмаа» гэж тэр хэллээ.

Хамгийн олон төрлийн мэдээлэл, хөгжим, мэдээ зэргийг таньд хүргэж байгаа радио долгионгүйгээр орчин цагын амьдралыг төсөөлөхийн аргагүй юм. Өнөөдөр ОУ-д янз бүрийн долгионы хувиараар 1500 орчим радио станц нэвтрүүлгээ цацаж байна. Статистикийн мэдээнээс харахад өнөөдөр оросуудын 60% нь радио байнга сонсдог байна. Өнөөдөр радиод маш том өөрчлөлтүүд гарч байна. Тоон нэвтрүүлгийн шинэ эрин эхлээд байна. Дохиог ийм маягаар дамжуулж чадсанаар радио станцуудын тоо болон дохионы чанарыг хэд дахин нэмэгдүүлж болох юм.

Өнөөдрийн маш хурц өрсөлдөөний явцад 1929 оноос гадаад улсууд руу нэвтрүүлэг цацаж эхэлсэн манай “Оросын дуу хоолой” радио компани өөрийн байр сууриа алдаагүйгээр барахгүй шинэ шинэ сонсогчдын хүрээг байлдан дагуулсаар байна. Өдөр бүр 38 хэл дээр манай гаригийн бүх тивийн сая гаруй сонсогчидод улс төр, эдийн засаг, соёлын мэдээлэл болон ОУ-д болж байгаа бүх үйл явдлыг Оросын дуу хоолой радио нэвтрүүлж байна. Москвагаас дамжуулж байгаа нэвтрүүлгийг дэлхийн 160 улсад өдөр бүр 150 гаруй цагаар богино, дунд долгион дээр болон FM хэлбэлзэл дээр, хиймэл дагуулын сувгаар, гар утасны сүлжээгээр сонсож болно.

Гучин гурван хэлийг нэгтгэсэн манай интернет порталын www.ruvr.ru хаяг дээрээс бүх материалуудыг үзэж сонсож болно. “ОДХ”радиогийн сурвалжлах бүлгийг Вашингтон, Киев, Лондон хотуудад нээгээд байна. Мөн Герман, Бразил улсууд, Балканы орнууд, Дундад Азийн хэдэн арван хотод нээхээр төлөвлөөд байна. “Оросын дуу хоолой” радиогийн уран бүтээлч хамт олонд өөр олон шинэ сонирхолтой төслүүд байна. Радиогийн өдрийг тохиолдуулан хамгийн чин сэтгэлийн мэндчилгээг “Оросын дуу хоолой” радиогийн хамт олон болон сонсогчидод “Москвагийн Кремль” музейн захирал, манай гаригийн анхны сансарын нисгэгчийн охин Елена Гагарина дэвшүүллээ.

«Энэ гайхамшигтай баярыг тохиолдуулан “Оросын дуу хоолой” радиогийн сонсогчидод чин сэтгэлийн баяр хүргэж байна. Харин радио компанийн хамт олонд хөгжин бадрахыг хүсье. Мөн “Оросын дуу хоолой” радиод өөрийн гэсэн үзэл бодол, өөдрөг сэтгэлтэй авьяслаг залуучууд ирж ажлаасай гэж хүсэх байна гэж тэр хэллээ.

Радиогийн өдрийг тохиолдуулан бид ч гэсэн бүх сонсогчиддоо баярын халуун мэндийг дэвшүүлж байна! Эрхэм сонсогчид та бүхэндээ цэвэр тунгалаг долгионыг, радио компанийн хамт олондоо  “Оросын дуу хоолой” радиог бүх дэлхийд сонсгохын төлөө хийж байсан бүхнээ үргэлжлүүлэн хийхийг хүсэн ерөөе!