Улс орноо удирдахад иргэдийн оролцоог өргөжүүлэх болон ардчилалыг бэхжүүлэхийн төлөө ажиллана гэж ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин амаллаа. Уригдан ирсэн гурван мянган зочдын өмнө Кремлийн том ордоны Андреевийн танхимд болсон төрийн тэргүүний албан тушаалд орох ёслолын ажиллагааны дараа тэрээр үг хэлсэн юм. ОУ евразийн татах хүчний төв болон тэргүүлэгч нь болж чадах амьдралын орчин цагын стандарт болон шинэ эдийн засгийг бий болгох бодит амжилтаас өнөөдөр үндэстэн болон улс орны түүхэн ирээдүй шалтгаалах болно гэж тэр хэлсэн байна. Ёслолын ажиллагааны шууд нэвтүүлгийг зургаан телевизийн суваг, гурван радио станц дамжуулсан байна. Владимир Путин Үндсэн хуулин дээр гараа тавин тангараг өргөж, ерөнхийлөгчийн засаглалын билиг тэмдэгийг хүлээж авсан байна. Дараа нь үндсэн хуулийн цэцийн дарга Валерий Зорькин түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалд орсныг албан ёсоор зарлалаа. 3-р сарын 4-нд болсон сонгуулийн нэгдүгээр шатанд Путин сонгогчдын 63%-ийн санал авч ялалт байгуулсан юм. Анх удаа ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил биш зургаан жил болж байгаа юм.