Улс орны улс төрийн амьдралд иргэд идэвхитэй оролцож эхэлсэн нь өөрийнх нь ерөнхийлөгчийн хугацаанд хийсэн ажлын гол амжилт гэж Д.Медведев үзэж байна. Владимир Путин ерөнхийлөгч болох ёслолын ажиллагаа хийх үеэр тэрээр төрийн тэргүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Ерөнхийлөгчийн албан тушаалд байхдаа хийсэн ажлаа дүгнэхдээ тэрээр эдийн засаг, улс төр, нийгмийн хүрээний өөрчлөлтүүд хөгжлийн замдаа орсон нь маш чухал гэж тэмдэглэсэн байна. Яг ийм байдлаар хүчирхэг ардчилсан улсыг цогцлоож болно гэж тэр хэлжээ. Өөрийг нь дэмжин туслаж байсан бүх иргэддээ Медведев талархал илэрхийлээд төрийн тэргүүн болсон Владимир Путинд өндөр амжилт хүссэн байна.