Франц улсад болсон ерөнхийлөгчийн сонгуульд социалист намын Франсуа Олланд ялалт байгуулжээ. Сонгуулийн хоёр дахь шатны саналын хуудсын 98,89%-ийг боловсруулсны дараа тэрээр 51,67%-ийн санал авч 48,33%-ийн санал авсан одоогийн ерөнхийлөгч Николя Саркозиг ялсан гэж тус улсын ДХЯ мэдээлсэн байна. Үндсэн хуулийн цэц сонгуулийн албан ёсны дүнг арав хоногийн турш батлах ёстой. Ирц 80%-тай байсан байна. Олланд сонгуулийн дараа анх удаа дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ Николя Саркозигийн ялагдалт хүндэтгэлтэй хандахыг уриалаад, аж үйлдвэрлэлийг сэргээх, улсын өрийг багасгах, францын нийгмийн загварыг хадгалахыг амаллаа. Ерөнхийлөгч Саркози үүний өмнө сонгуульд ялагдснаа хүлээн зөвшөөрч, төрийн тэргүүнээр сонгогдсон өрсөлдөгчдөө баяр хүргэсэн байна. Тэрээр дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ энэ удаагийн ялагдлыг нэр төртэй даван туулахыг уриалаад ялагдлын бүх харицлагыг өөртөө хүлээлээ.

Гэрэл зураг